KFC Зайсан салбар дээр гарсан хордлогын талаарх мэдэгдэл.Дэлгэрэнгүй...

Үйлчлүүлэгчдээс ирсэн асуултын хариу

Хүмүүс яагаад хордлогод орсон бэ?

МХЕГ-ийн гаргасан мэдээллийн дагуу энэхүү хордлого нь маш олон шалтгаантай байж болох тул нарийн шалтгааныг илрүүлэхээр мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Тодотгож хэлэхэд бүтээгдэхүүнээс шалтгаалан хоолны хордлого гараагүй нь нотлогдсон.

Яагаад KFC-ийн тогтмол дагаж мөрддөг эрүүл ахуйн стандарт нь энэхүү хордлогоос сэргийлж чадаагүй вэ?

KFC Зайсан дахь хордлогын асуудал бидний өмнөө тавьдаг стандарт, шаардлагад нийцээгүй үйл явдал болсон тул бид алдаагаа шуурхай засаж залруулахын төлөө ажиллаж байна. Тухайлбал, усны шүүлтүүрийн системийг бүхэлд нь шинэчлэх, сүлжээ рестораны бүх ажилтан, албан хаагчдыг олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу дахин сургах зэрэг ажлуудыг хийж байна.

Бусад KFC салбараар үйлчлүүлэхэд аюулгүй гэдгээ яаж мэдэх вэ?

МХЕГ-ийн гаргасан дүгнэлтийн дагуу бүх салбарын хэмжээнд бүтээгдэхүүн, ажилчдын эрүүл мэндийн үзлэг болон салбарын эрүүл ахуйн хяналт шалгалтыг оруулан баталгаажуулсан бөгөөд энэхүү асуудал зөвхөн KFC Зайсан салбар дээр гарсан болохыг тогтоосон.

Бид үүссэн нөхцөл байдал дээрээ үндэслэн олон улсын магадлан итгэмжлэгдсэн, гуравдагч аудитын байгууллагын эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалтыг нийт салбарын хэмжээнд оруулсан. KFC Зайсан салбараас бусад салбарууд энгийн хуваарийн дагуу нээлттэй ажиллаж байгааг мэдэгдэж байна.

Гарсан асуудлыг шийдвэрлэхээр та бүхэн ямар ажлууд хийж байгаа вэ?

  • KFC Зайсан салбар дээрх бүх бэлтгэгдсэн хоолнуудыг 2 сарын 12-ны өдөр устгалд оруулж тухайн салбарын ариутгал цэвэрлэгээг стандартын дагуу хийсэн.
  • Бүх салбарын хэмжээнд ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг холбогдох харьяа дүүргийн эрүүл мэндийн төв дээр дахин хийлгэсэн. Олон улсад даган мөрддөг стандартынхаа дагуу нэгдсэн аудитын шалгалтыг Зайсан салбар болон бусад салбарын хэмжээнд оруулж, шалгуулсан.
  • Олон улсын эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын сургалтад бүх ажилчдыг дахин хамруулсан.

Хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг хэрхэн шийдвэрлэх вэ?

KFC Монгол нь холбогдох төрийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу тэдэнтэй нягт хамтран ажиллаж байна.  Хохирсон нийт иргэдийн нөхөн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрэн шийдвэрлэх болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг info@kfcmongolia.com хаягаас авна уу.

×