Бидний тухай

1930 онд 40 настай Харланд Сандерс тухайн үед ажиллуулж байсан бензин колонктоо өөрийн тусгай нууц жороор амталсан шарсан тахиагаа жуулчдад амтлуулж, бизнесийн анхны гараагаа эхлүүлж байжээ. Амбан захирагчаасаа цоллуулсан хурандаа цолоор өөрийгөө эрчилсэн тэрээр тэтгэвэрт гарах хугацаагаа 10 жилээр хойшлуулсны үр дүнд Америк болон Канад улсад 600 гаруй франчайз ресторантай болсон байв. KFC -гийн 45,000  салбар өдгөө дэлхийн 135 оронд, өдөрт 12 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилж байна. KFC-гийн эрхийг эзэмшдэг “Yum! Brands Inc” нь дэлхий дахинаа өдөрт дунджаар долоон шинэ ресторан нээж, жижиглэн худалдааны хөгжилд тэргүүлэгч гэдгээ улам бататгасаар байгаа томоохон компани юм.

Монгол дахь анхны KFC Бизнес Плаза салбар нь 2013 оны 5-р сарын 29-ний өдөр албан ёсоор үүд хаалгаа нээсэн бөгөөд нээгдсэн цагаасаа хойш шунан дурлам амтат шарсан тахианд дуртай хүн бүхний сайшаалыг хүртсээр өдгөө 11 дэхь салбараа амжилттай нээн, үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 3 салбар нь KFC-Энхтайван, KFC-Home Plaza, KFC-Сансар салбарууд DriveThru үйлчилгээтэй бөгөөд машинаасаа буулгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм.

Хаалгаар гарсан урт дараалал, амнаас ам дамжсан яриа, мянга мянган хэрэглэгчдийн чөлөөт онлайн орчин KFC Mongolia фэйсбүүк хуудаснаас харвал KFC олон улсын стандарт, чанартай бүтээгдэхүүн, шунан дурлам амтаараа Монголын хэрэглэгчдэд хүрч чадсан юм. Тиймдээ ч KFC тав тухтай орчинд амтат шарсан тахиагаа хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд анх нээгдэж байсан цагаасаа эхлэн олон улсын стандарт, чанар шаардлагыг баримтлан хэрэглэгч бүрт хүрэхээр өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Хүн бүхний дуртай шунан дурлам амтыг санал болгодог KFC эхний салбараа Төв номын сангийн эсрэг талд “Бизнес Плаза” төвийн урд талд нээж байсан бол өнөөдөр “KFC Смарт”, “KFC Сөүлийн гудамж”, “KFC Тэнгис”, "KFC Намянжү", "KFC Энхтайвны өргөн чөлөө Drivethru", "KFC Хархорин", "KFC Зайсан", “KFC Сансар Drivethru”, “KFC Морьтон”, “KFC Хоум Плаза Drivethru” гэсэн 11 салбарууд ар араасаа нээгдэн, нууц жороор бүтсэн шарсан тахианы амтанд дурлагсдын тоо өссөөр байна. КFC сүлжээ ресторан нь Монгол дахь анхны “tech-savvy” буюу орчин үеийн технологийн шийдэл бүхий рестораны интерьер дизайнтай, Wi-Fi, гар утас цэнэглэгч, фото зураг авахуулах хэсэг болон eye-click интерактив тоглоом зэргээр тоноглогдон, өглөөний 10:00-аас шөнийн 23:00 цаг хүртэл, Авто салбар нь 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж байна. KFC нь гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн тохиромжтой амтат шарсан тахианы олон улсын түргэн үйлчилгээтэй сүлжээ ресторан юм. 2018 оны 05 сарын 29-нд Монголын KFC -гийн 5 жилийн ойн баяр тохиох юм.

Timeline

×