KFC Тэврэлтийн өдөр зохион байгуулав

Амтат шарсан тахиатай KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар Ротаракт клубтэй хамтран Нийслэл хот дахь асрамжийн газрын хүүхэд багачуудад, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй KFC ресторанд нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлж баяр хөөрийг бэлэглэдэг уламжлал тогтоод байгаа билээ. 3 сарын 27-ны өдөр KFC  Бизнес Плаза салбартаа “Эрдэм”, “Гэрэл” асрамжийн төвийн  4-13 насны 28 хүүхдүүдтэй халуун дулаан “Тэврэлтийн өдөр”-ийг хамтдаа өнгөрүүллээ. Өдөрлөгийн үеэр хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулж, авъяас чадвараараа шалгарсан багт KFC-ийн хамт олны зүгээс гарын бэлэг гардуулсан билээ.

Тэврэлтийн өдөр хэмээсний учир нь хүмүүс тэврэлтээр дамжуулан хоорондоо найрсаг харилцааг бүрдүүлдэг бөгөөд бид нэгнээ тэвэрснээр чи ганцаараа биш, би чамайг хамгаалах болно гэсэн чин халуун сэтгэлээ илэрхийлдэг билээ.  

×