Бидний тухай

1930 онд 40 настай Харланд Сандерс тухайн үед ажиллуулж байсан бензин колонктоо өөрийн тусгай нууц жороор амталсан шарсан тахиагаа жуулчдад амтлуулж, бизнесийн анхны гараагаа эхлүүлж байжээ. Өдгөө 22,621 салбартай дэлхийн 140 гарам оронд, өдөрт 12 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилдэг KFC брэнд нэрээрээ дэлхий дахинаа алдаршсан брэнд болжээ. (2018 оны байдлаарх статистик) KFC-гийн эрхийг эзэмшдэг “Yum! Brands Inc” нь дэлхий дахинаа өдөрт дунджаар долоон шинэ ресторан нээж, жижиглэн худалдааны хөгжилд тэргүүлэгч гэдгээ улам бататгасаар байгаа томоохон компани юм.

KFC –ийн амтат шарсан тахианд хүмүүс яагаад дурладаг вэ?

Хамгийн амттай KFC брэндийн шарсан тахиаг хийх гол нууц нь дэлхий даяар яг ижил стандарт, жороор амтлан, гал тогоондоо өдөр бүр цоо шинээр нь бэлтгэн хэрэглэгчдэд хүргэдэгт оршдог. KFC нь бүтээгдэхүүний сонголт, татан авалт, хадгалах, гэсгээх, амтлах, шарах үйл явц болон цэвэрлэгээ, үйлчилгээний стандарт, ажилтнуудаа сургах хөгжүүлэх гээд бүхий л үйл ажиллагаандаа олон улсын стандартыг чандлан мөрддөг нь хэрэглэгчдийн сонголтонд нөлөөлдөг билээ.

Хүн бүхний хүсэн хүлээж байсан KFC анхны салбараа Монголд 2013 онд 35 ажилтантай нээж байсан бол өнөөдөр 600 гаруй ажилтантай болжээ. Мөн оюутан залуусыг уян хатан нөхцөлтэй, цагийн ажлаар хангаж байгаа нь тэдэнд ажлын туршлага хуримтлуулж, өөрсдийн орлогын эх үүсвэртэй болох боломжийг олгож байна.

KFC брэнд монголд орж ирсэн нь Улаанбаатар хотыг метрополитан буюу их хотын хэмжээнд хүрснийг гэрчилсөн төдийгүй бусад дэлхийн брэндүүд эх оронд маань нээгдэх үүд хаалга нь болж байна.

  • 1890

    Харланд Сандерс Индиана мужийн Хенривилл хотод төржээ.

  • 1930

    Колонел Сандерс 50 насандаа Кентаки мужид шатахуун түгээх станц ажиллуулахын хамт “Sanders court & Cafe” нэртэйгээр анхны ресторанаа нээн шарсан тахиа бэлтгэн бүхий л ажлаа өөрөө хийдэг байжээ.

  • 1936

    Кентаки мужийн захирагч түүнийг мужаа олонд алдаршуулсан хэмээн үнэлж Кентакигийн Колонел /хурандаа/ Харланд Сандерс хэмээн өргөмжилжээ.

  • 1940

    50 насандаа Original Recipe буюу 11 ургамлын амт бүхий нууц жороо гаргажээ.

  • 1952

    Колонел Харланд Сандерс анхны франчайзын гэрээгээ байгуулжээ.

  • 1980

    Колонел Харланд Сандерс дэлхийн олон оронд нээгдсэн салбаруудаараа дамжин зөвлөгөө өгч байсан.

  • 2013

    2013 оны 5-р сарын 19-нд Монголд “KFC-Бизнес плаза” анхны салбараа нээж байжээ.

  • Одоо

    KFC брэнд нь Монголд 12 салбартай үүнийн 3 салбар нь KFC-Энхтайван, KFC-Home Plaza, KFC-Сансар салбарууд нь машинаасаа буулгүйгээр үйлчлүүлэх боломжтой Авто KFC салбарууд юм.

KFC нь амьдралын гэрэл гэгээг мэдрүүлсэн амтлаг ертөнцөөрөө хэрэглэгчдийн сэтгэлийг татан, тэдний гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүстэйгээ хамт зорин очдог газар болж, хайр, аз жаргалаар дүүрэн дурсамжийг бүтээлцсээр байна.